Сэнгийн Эрдэнэ гуай 1958 онд Ардчилсан Германд соёлын төлөвлөгөөний шугмаар анх ганцаараа хөл тавьж. Эхний өдөр өлсөж буусан буудалдаа ресторанд орж, цэсийг нь үзсэн чинь бүгд герман. Үйлчлэгчтэй нь оросоор ярих гээд нөгөөх нь чаддаггүй гэнэ. За хамгийн үнэтэй нь сайн хоол байж таараа гэж бодоод нэг юм онилоод зааж гэнэ. Үйлчлэгч нэг том харж, ширээг нь тойруулан ажигласнаа яваад өгч. Удалгүй нэг том тосгууртай юм баруун гартаа өргөөд ирсэн нь зургаагаас арван хоёр хүний том бялуу байж. Тавтай хооллохыг ерөөгөөд явж өгч үйлчлэгч нь. Нөгөөхөө орхиод явалтай биш, дуртай дургүй хэлтэлээд л ичингүйрэн сууж гэнэ дээ. Харь газар хэл мэдэхгүй байхын зовлонг тэгэж амссанаа ийн хуучилжээ. С.Эрдэнэ гуайн өөрийнх нь ярьж, Дашдооров гуайн тэмдэглэсэн хууч
No comments:
Post a Comment