Машин барьж болно. Ихэнхи гадаад улсууд өөрийн жолооны үнэмлэхээр Японд машин барьж болно. Гэхдээ тэр үнэмлэхээр арван хоёр сар л барих эрхтэй. Монголчуудын хувьд монголынхоо жолооны үнэмлэхээр барих эрх байхгүй. Тэр байтугай Герман, Франц, Швейцарын иргэд ч өөрийн үнэмлэхээр барих эрхгүй байдаг юм билээ. Энэ нь 1949 оны Женевийн конвенцид нэгдээгүйтэй холбоотой гэж тайлбарладаг. Харин баталгаатай орчуулга хийлгэж, шалгалт өгч тэнцсэн тохиолдол японы жолооны үнэмлэхээр сольж авч барьж болно. Энэ бол жолооны үнэмлэхээ сольж авч байгаа болохоос шинээр авч байгаа хэрэг биш юм. Японы жолооны курст сурч төгсөөд үнэмлэх авна гэвэл 5000 ам доллараас наашгүй. Тийм учраас бидний хувьд монгол үнэмлэхээ солиулж аваад машин барих шиг амар юм байхгүй. Монголчуудын яриад, хөөцөлдөөд байдаг олон улсын жолооны үнэмлэх гээч юм бол энд үйлчлэхгүй, тэгснээс өөрийн үнэмлэхээ элчин сайдын яамаар орчуулуулаад тэр шалгадаг газар нь аваачаад шалгалтаа өгч эдний үнэмлэхийг авсан нь найдвартай. Дүрмийн болон жолооны шалгалт өгнө. Шалгалтыг аль нэг сайн мэддэг хэлээр өгч болох бөгөөд мэдээж монгол хэлээр авахгүй. Дүрмийн шалгалт компьютер дээр зураг харж тест бөглөнө. Бүрдүүлэх материал нь монгол үнэмлэх, баталгаатай орчуулга, паспортын хэмжээний зураг, гадаад иргэний үнэмлэх, төлбөр болон нүдний хараа шалгуулсан бичиг байх ёстой аж. Харин энэ үнэмлэхээрээ нутагтаа хагас жилээс доошгүй барьсан туршлагатай байхыг шаарддаг юм билээ. Арын хаалгаар ч юм уу шууд жолооны үнэмлэх авчираад энд сольчихно гэвэл эндүүрэл болно шүү. Эхний удаа зургаан сарын хүчинтэй үнэмлэх өгдөг удаан хугацаагаар үргэлжлүүлэн суувал хугацааг суух хугацаагаар сунгуулах ёстой. Үнэмлэх орчуулуулах, шалгалт өгөх, үнэмлэх авах, унаа цуцааны зардал зэрэгт 2-3 түмэн япон мөнгө гарах байх ойролцоогоор. Орчуулга дээр бол аль ч орны элчин сайдын яамдын юм уу консулын газрын орчуулгыг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Манай элчингийнхэн ч гэсэн 500 йэнээр орчуулга болоод орчуулгын баталгаа хийдэг.
СУРТАЛЧИЛГАА
▼
1/16/2011
Машин барьж болох уу?

No comments:
Post a Comment