СУРТАЛЧИЛГАА

1/20/2011

Хорлон


Хүүхдүүд заримдаа нэг хорлонтой юм хийдэг дээ. Яаж ч болдоггүй. Загнаад нэмэргүй, зодоод ч өнгөрсөн хорвоо болдог. Жишээ нь хоёр настай хүүхэд компьютерийн дэлгэцэн дээр шохойгоор баахан зураад гортон гаргачихсан байхад би яахав. Яаж ч чадахгүй. Яг үүнтэй адил хорлонтой юм бас энэ нийгэмд байна шүү. Хорлонтой юм хийхийн бас нэг жишээг Японд мэдлээ. Юу гээч. Хүмүүс мөнгөө хэмнээд дугуйгаа аль нэг байрны гадаа ч юм уу, пачинконы гадна ч юм уу, олон нийтэд үйлчилдэг байгууллагууд болох фитнес төв, спорт цогцолбор, дэлгүүр, үйлчилгээний газруудын гадаа дугуйны паркад тавьдаг. Дугуйны талбай бол хашаатай, голдуу тодорхой цагт нээгдэж, хааж байдаг хамгийн гол нь төлбөргүй, зөвхөн цагаараа шахдаг. Хэрвээ тэр хаах цагаас нь өмнө дугуйгаа авахгүй бол тэр хүний дугуйг ачиж хураадаг газар хэлж ачуулахаас гадна зүү, шөвөг ч юмуу тиймэрхүү үл мэдэгдэх зүйлээр хатгаж цоолж хорлодог байна. За ингэж цоолуулсан хүн бол дахиж тэнд дугуйгаа тавина аа гонжийн жоо. Үнэн хорлонтой байгаа биз. Японд унадаг дугуй бүхэн тусгай код, номер дугаартай, цагдаагийн газар бүртгэлтэй байдаг тул хэний дугуй вэ гэдгийг сайн мэдэж байдаг байна. Дугуйгаа хураалгасан тохиолдолд 2000 йэн манайхаар бол 30,000 төгрөг өгч байж авна даа. За энэхүү зүүгээр хатгах гэгч нь ёстой хорлонтой буюу хөөрхөн чадах гэгч буй за.

No comments:

Post a Comment