СУРТАЛЧИЛГАА

12/28/2010

Ц.ЭЛБЭГДОРЖ: "Нээлттэй нийгмийн гайхамшиг бол хаалттай сэдэв гэж байдаггүйд оршдог"


Ардчилалын талаар:

“Монголчууд бид ардчиллаас их зүйлийг хүртсэн. Малтай болсон. Орон сууцтай болсон. Дуртай бизнесээ хийх эрхтэй болсон. Хэнээс ч айлгүй үгээ хэлэх, санал бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, хүссэн газраа амьдрах, гадаадад чөлөөтэй зорчих эрх чөлөөг олж авсан.
Хамгийн гол нь бид ардчиллын буянд үе үеийн монголчуудын чин хүсэл мөрөөдөл, хүчин зүтгэл, халуун тэмцлийн зорилго байсан улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж авсан явдал юм.
Монголчууд бид зовхи нь өөдөө, босоо хийморьтой ард түмэн билээ."


Архины талаар:
Архи өнөөдөр манай нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг, хамгийн аймшигтай асуудал болоод байна. Балчир жаахан хүүхдүүд хүртэл өнөөдөр энэ хорыг хэрэглэдэг болжээ. Архи гоо сайхантай зохицохгүй. Архи Монголын бахархалтай зохицохгүй. Архи монголчуудын амжилттай зохицохгүй. 

Чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний талаар:
Нээлттэй нийгмийн гайхамшиг бол түүний чөлөөт байдалд оршдог. Нээлттэй нийгмийн гайхамшиг бол гайхамшгийг бүтээх боломжид оршдог.
Ийм боломж нээлттэй нийгэмд хүн бүрт заяадаг. Нээлттэй нийгмийн гайхамшиг бол хаалттай сэдэв гэж байдаггүйд оршдог.
Нээлттэй нийгмийн мөн чанар нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөр, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэний эрх чөлөөгөөр илэрдэг. 

No comments:

Post a Comment