СУРТАЛЧИЛГАА

11/10/2010

МИННА ХИТОРИ


БҮГД  ГАНЦААРAA
(МINNA HITORI)

Энэ хорвоо дээр чамайг байгаад баярладаг шүү
Ирэх өдрүүдийг бодон шаналаж суухад чи л утасддаг
Энэ бол миний хайрт биш, миний хамгийн эрхэм анд аа
Хамгийн эрхэм нөхөр минь билээ
Энэ хорвоод бүгдээрээ л ганцаарддаг
Харин бүгдээрээ л итгэл сэтгэл хайж явдаг

Хэн нэгний халуун дулаан үгэнд урамшиж
Хийж бүтээхийн төлөө, зүтгэе гэж урамшдаг

Өөрөө ч мэдэхгүй дуугаа хураах өдрүүд олон
Өөрийн чинь инээд хамгийг мартуулж сэргээдэг
Хэчнээн хүчтэй ч хэрэггүй зүйлээ нууж явдаг
Хэнд ч хэлэхгүй дотроо нууж хаацайлдаг
Энэ хорвоод хэн бүхэн ганцаарддаг
Энийг мэддэг болохоор чиний ачийг мэдэрдэг.
Зүрхэнд минь хайраас илүү нөхөр минь
Зүгээр л чи надад найдаж болно шүү
Төрөхдөө ч ганцаараа, үхэхдээ ч ганцаараа
Төөрөг хувьтай насандаа
Халуун дулаан, нинжин сэтгэлийг чинь үгүйлж байна.

За энэ дууны үгийг
koyukinoblog.blogspot.com-oos avch jaahan nairuulshiin tavilaa.









2 comments:

  1. Өөрөө буруу бичсэн байна би анх тийм байх гэж бодож байсан юмаа
    http://koyukinoblog.blogspot.com/

    ReplyDelete
  2. Uuruu ene post deeree ch gesen blog hayagiig mini zuv bichvel talarhah baina.
    http://koyukinoblog.blogspot.com/

    ReplyDelete