САЙН САЙД
Энэ зуны амралтаар нутагтаа очингуутаа Загийн голдоо суугаа аав, ээж дээрээ очихоор нутгийн зүг хүлгийн жолоо яаран заллаа. Яарсан сэтгэлээр Изнис эйрвэйз-ийн Баянхонгор, Говь-Алтайн нислэгээр аймаг орсон юм. Тэр онгоцонд Эрдэс баялагийн сайд Зоригт тэргүүтэй засгийн газар төлөөлөгчид, Ерөнхий сайдын зөвлөх Энхбаяр дараалан Говь-Алтай аймагт ирэх Ерөнхий сайдаа угтан хамт нисэж билээ. Мөн тэр онгоцны хойд талын хэсэг (угаасаа 30 хан хүн суудаг Сааб гээч жижиг онгоц л доо) –т нэлээд хэдэн хужаа нар шаагилдан хашгичана. Говь-Алтай руу алт мөнгө, уул уурхайн бизнесээр яваа гэж би таалаа. Нэг цаг гучин минут нисээд Баянхонгор хотын (уг нь сум гээд байгаа юм) онгоцны буудалд буухад Эрдэс баялагын сайд эрүү толгойгоо барьсаар “Энэ нэг хэдэн хужаа чинь яасан муухай хашхичдаг хогнууд вэ, замын турш шан пан гээд дуугүй болдоггүй бүр толгой өвдчихлөө” гэж бүр нэг тээр шааж, үзэн ядсан царайтай бууж ирж билээ. Эх орны минь эрдэс баялагыг барьж байгаа сайд энэ муусайн хужаа нарт их л дургүй байгаад баярлаж дотроо овоо доо “сайн сайд” юм даа гэж дүгнэж билээ. Үнэн бол сайхан л байна. Тийм үү?
хэхэ. нээрээ ядаргаатай шүү ялаа зөгий зэрэг хамтдаа дүнгэнэж байгаа юм шиг. Солонгост хэлний бэлтгэлд ирээд бөөөн арзайсан Хятадуудтай 1, 2-р шатны хэлний бэлтгэлд суудгийм даа. тэгсэн манай таньдаг чи солонгос хэлийг яг хятад аялгатай суржийна ш дээ хятад хүн солонгосоор ярьж бгаам шиг сонсогджийно гэдгийн ёстой балай. харин овоо ашгүй нэг юм 3, 4-р шатандаа интернэйшнэль ангид орж санаа амарч "аялгаа" аварсан шүү.
ReplyDeletehrhr
ReplyDeletejaahan zuilees surhii tom dugneltend hurchee. ene hun nadad ogt taalagddaggui yum. er ni ch udam ugsaa ni asuudaltai hun dee.
ReplyDelete