Хэл сурах нэг сайн арга бол өөрөө сурангаа хүнд заах. Тийм учраас би блогтоо япон хэлний булан нээгээд хэдэн сар болж байна. Гэхдээ япо хэлний хирагана, катагана, ханз оруулахгүйгээр голдуу ярианы хэл рүү нь чиглүүлэн галигаар заахаар төлөвлөсөн. За хичээлээ идэвхитэй үзээрэй. Эхлээд авианы дуудлагын талаар товч боловч тайлбарлах нь зүйтэй байх.
Япон хэл маш хэцүү бичигтэй улсын тоонд багтана. Учир нь хирагана, катагана, канжи буюу ханз хэрэглэдэг. Харин хэлзүйн хувьд монгол хэлтэй төстэй учраас ярих, дуудах нь монгол хүнд тийм ч хэцүү биш. Тийм ч учраас монголчууд япон хэлийг маш сайн сурдаг. Япон хэлэнд байдаг бүх эгшиг, гийгүүлэгч авиа монгол хэлэнд бараг бүгд байгаа. Тийм учраас дуудаж чадахгүйн зовлон үгүй. Тухайлбал дан эгшиг а, е, i, o, u эгшгийн нийлэмж болох ai, a,ei , гийгүүлэгч b, c, s, t гэх мэт. Харин япончууд монгол хэлний –р, -л хоёрыг их хольж дуудаж, бас бичдэг. Хэлэнд нь уг нь байгаа. Мөн давхар гийгүүлэгч бий. Жишээ нь kitte гэдэг үгийг дуудахдаа kit-te хоёр т-гийгүүлэгчийн дунд бяцхан зогсолт авах ёстой. Харин гадаад хэлнээс орсон ормол үгэнд l үсэг r-ээр, v үсэг b-гээр дуудах ёс бий болно. Жишээлбэл, love гэдэг үг ra-bu болно.Япончууд англи хэлний c-ийг shi-гээр дууддаг. Жишээ нь CD буюу си-ди-ийг shi-di card = kādo, beer = bīru, tour = tsuā гэж дуудна. Мөн гадаад хүний нэрийг Катагана-гаар бичих тул заавал эгшгээр төгссөн үеэр дуудна. Жишээ нь Бат гэдэг нэр ba-tu болно гэсэн үг. Мөн англи хэлний Mr Smith гэдэг нэр mi-su-tā Su-mi-su, Grand Hotel гэдэг үг Gu-ra-n-do Ho-te-ru, taxi гэдэг үг ta-ku-shī болох жишээтэй. Мөн Япон хэлэнд дуугүй е эгшиг байхгүй болохыг анхаараарай. Энэ номд галигийг роман-аар бичлээ. Урт дуудагдах газар дээрээ уртатгалын тэмдэгтэй үсэг хэрэглэснийг анхаарна уу? За тэгээд монгол хүнд япон хэл сурах амархан доо. Амжилт хүсье.
ТҮЛХҮҮР ҮГС
Япон хэл бол хүндэтгэлийн маш олон төвшинтэй хэл. Гэхдээ гадаад хүн тэр болгоныг хэрэглэнэ гэвэл эхлэн сурч байгаа төвшинд боломжгүй юм. Тийм учраас та тайвуухан, яаралгүй, зөөлөндүү ярихад л болчихно.
1 (ichi)
Sumimasen гэдэг үгийг хамгийн түрүүнд сурууштай. Энэ үгийг бүхий л зориулалтаар хэрэглэж болно. Уучлал хүсэх, хүний анхаарал татах, хүнтэй зөрөх, гэх мэт олон зүйлд хэрэг болно шүү. Мөн өөр нэг хэрэгтэй үг бол kudasai буюу англи хэлний please, монгол хэлний – на уу?, -аач, -аарай нөхцөлтэй тэнцэх утгатай үг юм. Жишээлбэл kā-do kudasai, biru kudasai гэвэл карт өгөөч, пиво өгнө үү гэсэн утгатай болох юм.
Сайн байна уу? kon-nichi-wa
Баяртай sayonara
Өглөөний мэнд ohayō gozaimass
Оройн мэнд konban wa
Сайхан амраарай oyasumi nasai
Өглөөний мэнд хатагтай Юки Yuki-san, ohayō gozaimass
-аарай, -на уу?, -гтун, -гтий, -аач dōzo
Баярлалаа arigatō
Маш их баярлалаа dōmo arigato
Тийм hai
Үгүй ī-e
Тэгэлгүй яахав, тэгэлгүй дээ, hai onegai shimass
Үгүй, уучилаарай kekkō dess
Хүүе, хүн гуай! sumimasen
Намайг маш уучлаарай. Mōshuwake arimasen
Ноён, ноёгтой, хатан, хатагтай, гуай -san
Та Накамура гуай юу? Nakamura-san dess ka?
Миний нэр Бат. Watashi wa Ba-tu dess.
Та ойлгож байна уу? wakarimass ka?
Би ойлгохгүй байна. Wakarimasen.
Та Англиар ярьдаг уу? eigo o hanasemass ka?
Би япон хэл мэдэхгүй. Watashi wa nihongo o hanasemasen.
Надад туслаач. Tetsedatte kudasai.
Энэ юу вэ? kore wa nan dess ka?
Үүнийг авъя. Kore o kudasai.
Тэрнээс өгөөч. Sore o kudasai.
сайн байна уу, сонирхолтой бичлэг байна баярлалаа. Би саяханаас япон хэл сохирхож эхэлж байгаан, гэхдээ эхлээд үг /яриа тал руугаа/ л сурах сонирхолтой байгаа болохоор баярлалаа
ReplyDeleteсайн байна уу, сонирхолтой бичлэг байна, япон хэл сонирхож эхэлж байгаа болохоор хэрэгтэй бичлэг оруулсанд маш их баярлалаа, эхлээд яриа тал руугаа л сурахыг хүсэж байгаан, үсэгнүүдийг нь уг нь сурсан л даа, ном бичлэг үзэхээр ханз ороод ирэхээр л хэцүү санагдаад байгаан
ReplyDeleteсайн байна уу, сонирхолтой бичлэг байна, япон хэл сонирхож эхэлж байгаа болохоор хэрэгтэй бичлэг оруулсанд маш их баярлалаа, эхлээд яриа тал руугаа л сурахыг хүсэж байгаан, үсэгнүүдийг нь уг нь сурсан л даа, ном бичлэг үзэхээр ханз ороод ирэхээр л хэцүү санагдаад байгаан
ReplyDelete