МИНИЙ АФОРИЗМ 
• “Аавын минь өгөх байсан алганы талыг ээж минь өгсөн юм, ээжийн минь үнэрлэсэн хайрын талыг аав минь өгч явуулжээ.” 
• “Аавын эрсэн адууны хагасыг ээж гэртээ суугаад олно.” 
• “Авч сурахаар өгч сур.” 
• “Азгүй эр аягатай цайндаа живэх.” 
• “Алдар нэр ааш эвдэнэ, авгай хүүхэн амьдрал эвдэнэ, архи дарс ами эвдэнэ.” 
• “Алддаггүй ард гэж үгүй, энддэггүй эр гэж үгүй.” 
• “Алдахгүй бол онохгүй, амсахгүй бол мэдэхгүй.” 
• “Алим унаад унаад холдохгүй, айл хэсээд хэсээд амьдрахгүй.” 
• “Алтан түлхүүр хаалга бүхэнд таарна.” 
• “Ам алдвал агаарт, үг алдвал үзүүрт.” 
• “Ам руу нь ангайхаар ажил руу нь хар, үг рүү нь өнгийхөөр үйлс рүү нь өлий.” 
• “Амар дөтийг хайж уулаад зүтгэсэн эзний зовлонг адуу л эдлэнэ, эзэн нь нэмж ташуурдан улам тамлана.” 
• “Амар олдвол амаар гарна.” 
• “Амжилтаас бага, алдаанаас их сурна даа.” 
• “Амжих шиг амжилт гэж үгүй.” 
• “Амьдарна гэдэг сайнтай, саартай.” 
• “Амьдарч чадвал амьдрал агуу.” 
• “Амьдрал ахар, цаг цахилна.” 
• “Амьдрал гэж идэж уухын нэр биш.” 
• “Андыгаа алдаатай нь хайрла.” 
• “Архи сайн тусмаа алийг нь алдуулна, дарс даруу тусмаа далдыг нь хэлүүлнэ” 
• “Аяга дүүрэн цай цалгина шүү, зүрх дүүрэн сэтгэл халгина шүү.” 
• “Бие нь бага ч бэлчээр холтой, нас бага ч намба ихтэй.” 
• “Борооны дараа нар гарна, бордооны дараа ногоо ургана.” 
• “Буруу л дарвал тоглоом дуусаа, буцах замгүй.” 
• “Буутай болгон анчин биш, цуутай болгон хоол биш.” 
• “Гадаа байгаагаас гал дээр байгаа нь дээр.” 
• “Гай ганцаархнаа ирэхгүй шүү.” 
• “Гайны араас лай, лайны араас ланчиг, ланчигийн араас...” 
• “Гүнийг нь мэдэж ус руу ор, хүнийг нь мэдэж зүрх рүү нь ор.” 
• “Гэрэл гаргах гээд гэрээ шатааж болохгүй.” 
• “Дайн хаадын зугаа, байлдаан баядын тоглоом шүү.” 
• “Доор нь суухад доожоогүй санагдах, дээр нь суухад дээрэлхмээр санагдах.” 
• “Дуулж сурахаасаа өмнө ярьж сурмаар юм билээ.” 
• “Дуусахаараа нөхрөө гэх, дусагнахад нь саваа гэх.” 
• “Жижиг тогооны жингэнээ их.” 
• “Жоомонд тависан хорондоо хордож л хэвтээ дээ хүн хөөрхий.” 
• “Зам олон, зан арвин бухимдаад яахав.” 
• “Зартай юмыг зарлаад яахав.” 
• “Заяаны хань захгүй тэнгэрээс буух.” 
• “Зун зугаалж, өвөл өлбийх.” 
• “Зуухгүйгээс хойш занаад яах вэ, зусахгүйгээс хойш засаад яах вэ дээ.” 
• “Зүсний сайханд зүрх нь дарагдах.” 
• “Зээлж өгөөд хариуд нь зэм авах.” 
• “Идэж байж амтыг нь мэднэ, итгэж байж аашийг нь авна.” 
• “Инээдэг дайсны нүүрэнд нь инээд цалгивч, нүдэнд нь хутга цухалзана.” 
• “Махаа сайн идвэл мангасаа л сайн зүүдлэнэ дээ.” 
• “Мобиком-д шатах нь нэр  төрийн хэрэг мөн.” 
• “Мөнгийг мөнгөөр л хийнэ.”  
• “Мөнгөнд үнэр үгүй.” 
• “Мөнгөтэй явснаас нөхөртэй явсан нь дээр.” 
• “Мөрий тавина гэдэг өөрийгөө тавилаа л гэсэн үг.” 
• “Мөрөө харахгүй хүнийг мөнгөтэй, нүдтэй сохор хамчих шахна.” 
• “Мөчид сурвал мөд мартана.” 
• “Мэддэг мэддэг гэхээр маний мэддэгийг л хэлэх.” 
• “Мэдээгүй бол мэдрэл амар, сонсоогүй бол сонор амар.” 
• “Найз нөхөд найраан дундаа.” 
• “Норохгүйгээр загас барихгүй юм байна билээ, ноцолдохгүйгээр ном хийхгүй юм байна билээ.” 
• “Өнөөдөр хүн, маргааш хүүр шүү дээ.” 
• “Өөгүй хүн үгүй, өргөсгүй сарнай үгүй.” 
• “Өөд газар үйлээ үзэж яваа амитан уруу газар ухаангүй үхэж яваа амитанд атаархана.” 
• “Өөдөө өгсвөл бэлээс нь, өгцөө байвал багаас нь.” 
• “Өөрийгөө мэдэхгүй бол өрөөлийг мэдэхгүй.” 
• “Өртгөө өөрөө л хэлдэг, өнгөө өөрөө л харуулдаг.” 
• “Сайн мэдээ салхин хөлтэй.” 
• “Санаа муут өшөндөө өмхийрч, өрцөндөө үхнэ, санаандаа өтөж, санасандаа бүдчинэ.”
• “Сар болохоороо шарахгүй байгаа юм, нар болохоороо сэвтэхгүй байгаа юм.”
• “Сар болохоороо шарахгүй байгаа юм, нар болохоороо сэвтэхгүй байгаа юм.”
• “Сураггүй бол сайны шинж, мэдээгүй бол мэндийн шинж.” 
• “Тэнгэрт ч, энгэрт ч найзтай нь дээр” 
• “Тэнд хөлдөж үхэх гэж байхад, энд хөрөх гэж халууныг үрж суух гэж таарч дээ.” 
• “Тэнэгээ гээсэн ч гэсэн тэрнээс хэсэг нь үлдэнэ дээ.” 
• “Уридаж мэдэвээс учир нь олдоно, алсаас мэдвээс амжиж болно.” 
• “Үгээр өр дугуйлахгүй, хэлээр хэрэг цайхгүй.” 
• “Үхэх цаг ирэхэд ахих цаг гуйхааргүй амидар.” 
• “Хаалга нь задгай бол нохой дотор, хаалгач нь задгай бол хулгайч  дотор.” 
• “Хайр бүхэн айл болдоггүй, хос бүхэн хурим хийдэггүй.” 
• “Хайр, ханиад хоёрыг нуугаад нэмэргүй.” 
• “Харалган хар цагааныг ялгахгүй.” 
• “Хийхээ урдаа, хэлэхээ хойноо бай.” 
• “Хонхтой болгон лам биш, цонхтой болгон гэр биш.” 
• “Хоол харж хоног өнгөрөөх, тогоо хүлээж тоолж суух.” 
• “Хоолоо голсон нохой хог л идэхээс.” 
• “Хөлсөө гаргахгүй бол амтыг нь мэдэхгүй дээ чи.” 
• “Худалч хүнд сайн ой хэрэгтэй, хулгайч хүнд сайн ооль хэрэгтэй.” 
• “Хулгайч чиний эдийг, худалч чиний итгэлийг.” 
• “Хүлээсэн тогоо буцалдаггүй, хүлээсэн цаг явдаггүй.” 
• “Хүн гэж шунал тунил хоёртоо цагаа барсан амитан.” 
• “Хүн дандаа цэцэн байдаггүй, хүүхэд дандаа тэнэг байдаггүй.”
• “Хүний нээсэн хаалгаар ороход хүйтэн хөлс гарна.” 
• “Хүүхэд нь эрүүл бол эцэг нь жаргалтай.” 
• “Хэл нь зүрхээ хэлээд өгнө.” 
• “Хэл халтирахаар хөл халтирсан нь дээр.”
• “Хэлэн дээрээ хэн минь, чи минь болох хэрэг дээрээ хонь чинь, чоно чинь болох.”
• “Хэлэн дээрээ хэн минь, чи минь болох хэрэг дээрээ хонь чинь, чоно чинь болох.”
- “Цаашлахыг цаг мэднэ, хуучирахыг хугацаа мэднэ.”
 
• “Царайны хөөрхөн цалин хорооно.” 
• “Чамд хоол болох юм бол надад хор болох.” 
• “Шивээний толгой чигийг заана.” 
• “Шинэ дарга ирээд шинэ цаас л үйлдвэрлэнэ биз.” 
• “Эмээгийнхээ насыг мэдэхгүй ээлээ минь, өвөөгийнхөө насыг мэдэхгүй хөөрхий минь, мөхөж яваа хүний түрүүч үү та нар.” 
• “Эндэхгүй бол эр болохгүй, алдахгүй бол амидрал сурахгүй.” 
• “Ядуу гэдэг ял биш, хоосон гэдэг хохи биш”

No comments:
Post a Comment