2/04/2012

ДЭВИД КАЛХОУН: "ӨӨРИЙГӨӨ МЭД, ЗОРЬ, ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙ"

 

МОНГОЛ ОРЧУУЛГА


Дэвид Калхоун
Бизнесмен, Женерал Элэктрик болон Ниелсэнд удирдах албан тушаал эрхлэгч
Виржиниагийн Технологийн Их Сургуулийн Төгсөлтийн баярт хэлсэн үг, 2005


Ерөнхийлөгч Стегерт Танаа их баярлалаа.
Виржиниа Тект сургуульд суралцах нь манай гэр бүлийнхний хувьд уламжлал юм.... 95 жилийн өмнө манай өвөг авга ах Виллиам Слейтер Коуарт энэхүү сургуулийг төгсч байжээ.
Би энэ стадионд төгсөх гээд сууж байснаас хойш 26 жил өнгөрчээ. Тухайн үед энэ цэнгэлдэх одоо байгаагаас хоёр дахин жижигхэн байсан, бас хөл бөмбөгийн баг нь ч одоогийхоос хоёр дахин муу тоглодог байсан. Миний авсан зэрэг ч магадгүй  та нарын маргааш  гардаж авахаас хоёр дахин муу байсан байх.
Би энэ сургуульд хайртай. Улам улам мундаг сайн сургууль болж байдагт нь хайртай байдаг юм.
Өнөөдөр бол та нарын ой ухаанд дөчин жил, тавь, жаран жил, магадгүй түүнээс ч илүү олон жил хадгалагдан үлдэх өдөр бөгөөд цаашид тэр цаг хугацаа та нарын санаж бодож байгаагаас илүү хурдан урсан өнгөрөх болно.
Энэхүү төгсөлт дээр үг хэлэх урилгыг ирүүлсэн нь надад маш их хүндлэлийг олгосон төдийгүй бас нэгэн сайн зүйл болсон нь юу вэ гэвэл би өдөр тутмын алдаж онодог завгүй байдлаас хөндийрч хэдэн жилийн турш маш олон хүний ажил амьдралын талаар болон өөрийнхөө ажил амьдралын талаар бодож тунгаах, энэхүү он жилүүдэд надад олон сайхан хүнээс юу сурсан талаар бодох “чимээгүй” цагийг гаргахад хүргэсэн юм.
Та нар маргаашаас эхлэн жинхэнэ амьдралд хөл тавин орох бөгөөд бизнес, шинжлэх ухаан, инженер, уран барилга, цэргийн алба гээд амьдралаа зориулахыг хүссэн аль ч салбарт тийнхүү алхан ороход ямаршуухан хувийн зан шинж цогцлоох хэрэгтэй талаар үзэл бодлоо хуваалцъя.  Энэ үзэл бодол маань миний Женерал Электрикийн удирдлагын хөгжилд оруулсан хувь нэмрээс тулгуурлан гарч буй билээ.
Би хорин жилийн өмнө ЖЭ-д Жак Вэлш гэдэг залууд ажилладаг байлаа. Тэр маш мундаг удирдагч төдийгүй мундаг сургагч байсан, одоо ч байсаар байгаа. Хэрвээ намайг энэ хэдэн жилийн турш надад хамгийн их чухалчилж ярьж өгдөг сэдвийг тусгайлан хэл гэвэл ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛийн талаар байв. Өөртөө итгэх итгэл бол хамгийн чухал бөгөөд амжилтанд хүрэхэд зайлшгүй чухал чанар. Их удирдагч бүрийн авъяас билэг нь өөр байсан ч тэдний дунд байдаг хамгийн нийтлэг маш чухал чанар бол өөртөө итгэх итгэл.
Бардамнал биш, биеэ тоох биш, ихэрхүү онгироо зан биш, даруу төлөв өөртөө итгэх итгэл гэдэг бол амьдралд юу ч хийж байсан оройлох,манлайлах, дэвшин дээшлэх гол түлхүүр байдаг.
Та нарын зарим нэг нь аль хэдийн сурлага, спорт эсвэл нийгмийн амжилтаас энэхүү итгэлийг олоод авчихсан байж болох ч би өөрийнхөө туршлагаас үзвэл тэр итгэл бол ажил төрлийг тэргүүлж авч явахад болон сэтгэл догдолсон амьдралд хүрэхэд хангалттай биш гэж үздэг.
Хенри Девид Торау ийн хэлсэн байдаг. “Ихэнх хүмүүс чимээгүй ядмаг амьдралаар амьдардаг” гэж. Би ихэнх хүмүүсийг ийн амьдардаг гэж боддоггүй, харин чимээгүй ядмаг хүмүүс гэдэг бол хэзээ ч өөрсдөдөө итгэх итгэлийг олоогүй хүмүүс байдаг гэж боддог. Тэгэхээр яаж тэрхүү итгэлээ олох вэ? Өөрийн гэсэн, өөрийн брэндийн өөртөө итгэх итгэлийг олох нууц нь юу юм бэ?
Юуны өмнө чи ажил болон хувийн амьдралдаа үргэлж өсөн дэвшиж байхаар шийдэх ёстой. Оюун санаагаар ч, ёс зүйгээр ч, мэргэжлээрээ ч тэр.
Би энэ стадионоос 25 жилийн өмнө гараад алхаж явахдаа энэ амьдралдаа олж авсан мэдлэгийн талыг олж авсан байсан, тэр нь тав юмуу зургаан жилийн турш хуримтлуулсан ихэвчлэн шинжлэх ухааны болон инженерын мэдлэг байлаа. Миний хэлэх гэсэн зүйл юу гэхээр та нар өнөөдөр эндээс гарахдаа өөрийн ажил мэргэжлийн хувиар хамгийн тэргүүн эгнээнд байхгүй л бол хоёр, гурван жил эсвэл түүнээс ч хурдан хугацаанд хэрэгтэй ач холбогдолтой байхаа больж хорвоо ертөнцөөс хөндийрнө.
Чи өөрийн мэдлэгийн хүчинтэй хугацааны талаар байнга санаа зовж өөрөөсөө байнга миний хөгжих дэвших хурд хангалттай байна уу, аль эсвэл оюун ухааны хувьд удааширч байна уу, дүр эсгэж байна уу, эсвэл бүүр тэр дор, ард хоцорч байна уу? Би сурч байгаа хэвээрээ юу? Эсвэл зүгээр л өөр өөр өдөр нэгэн хэвийн зүйлээ л хийгээд явна уу. Отис Реддинг-ийн дуулдгаар “Булангийн усан зогсоол дээр давалгаа урсан өнгөрөхийг хараад сууж” байна уу энэ тухай бодох хэрэгтэй.
Сурах эрмэлзэл тэмүүлэл гэдэг бол хүний наснаас үл хамаардаг зүйл.
Миний ертөнцөд онгоцны хөдөлгүүрийн бизнест 55 аас 60 насны инженерүүд ажилладаг бөгөөд миний мэдэхээр тэд хэнээс ч илүү хамгийн манлай тэргүүнд явдаг. Тэдний сурах эрмэлзэл тэднийг ажилд нь болон эргэн тойрныхонд нь хэн бэ гэдгийг нь илэрхийлдэг. Тэд дэлхийд өөрсдийн талбартаа аль хэдийн тэргүүлэгч мэргэжилтнүүд болсон ч сурах зуршлыг төгс болгож цаг ямагт шинийг сурч эрж эрэлхийлж байдаг.
Нөгөөтэйгүүр бид заримдаа хэрхэн сурахыг мартсан 30 настай залуу өлмий дээрээ алхан явж байхыг хааяа олж хардаг. Тэр хүн бол “өнөөдрөөр чиний сурах цаг дуусч хийх цаг эхэлж байна” гэж хэн нэгнээс сонссон гэлтэй. Хэрвээ та нар иймэрхүү бодолтой манайх шиг компанид орж ирвэл та нарын карьер маш хурдан дуусна. Бид хүмүүсийг өнгөрсөн баларсан мэдээллийг мэдэж байгаад нь бус юм сурна, ирээдүйд ололт амжилт олно гэж итгэж цалин мөнгө олгодог. 
Мундаг/Сайн байгууллагууд бүгд л ингэх хэрэгтэй. Алсын хараатай удирдлага, сургалтын ачаар энэхүү гайхалтай сургууль хэзээ ч өргөжин дэвшихээ зогсоодоггүй. Тийм ч учраас та нар ч бас өсөн дэвжсээр ирсэн.
Маргаашнаас эхлээд та нар харин бие дааж өсөн дэвшиж сурах хэрэгтэй.
Өөртөө итгэх итгэлээ бий болгох бас нэг чухал арга бол хамгийн хэцүү гэгддэг ажлуудыг олж хийх. Хамгийн хэцүү шинжлэх ухааны, инженерийн эсвэл удирдлагын чадал сорьсон ажлууд. Бизнесийн амьдралд бид бизнес тэсч үлдэхэд занал учруулдаг маш гүнзгий глобал өрсөлдөөн, техникийн шинэчлэл ололтыг хайдаг. Бид хамгийн авъяастай гэсэн хүмүүстээ энэ даалгаврыг өгдөг. Ийм байдалд орсон хүнд өглөө сэрэхэд нь л зорилго нь бэлэн байж байдаг бөгөөд тэсч үлдэхээс өөр зүйл толгойд орж ирнэ гэж байдаггүй.
ЖЭ-гийн худалдаж авч байсан компаниудаас хамгийн чухал нь Ноён Виллям Кастелл гэдэг хүнээр удирдуулсан Амершам гэдэг компани байлаа. Өдгөө жар дөхөж яваа тэрээр манай хамгийн мундаг Эрүүл мэндийн бизнесийг удирддаг бөгөөд түүний амьдралын гол зорилго нь Хьюман Женомын оньсогыг тааж, өвчтөн тус бүрт эмчилгээг тохируулахад оршдог. Ноён Билл сайн компани сайн сургуулиуд бидэнд боловсрохыг зааж өгдөг ч тодорхой зорилгогүй бол тэр нь утга учиргүй болно гэдгийг ЖЭ-д зааж өгсөн юм. Зорилгогүй үйл явц гэдэг бол амжилт бүтээл болон хувийн сэтгэл ханамж ердөө ч биш харин хүнд суртлын тодорхойлолт? билээ.
Би та бүхэнд бас нэгэн жишээ хэлье. 2001 оны 9 дүгээр сарын 11 бол Жефф Иммелтын ЖЭ компанийн Гүйцэтгэх Захирал болон даргаар сонгогдоод ажилдаа орсон эхний өдөр. Би ч мөн дөнгөж компанийхаа онгоцны хөдөлгүүрийн бизнесийг тэргүүлж эхэлж байлаа.???
Жефф бид хоёр тэр аймшигт өдөр Сеаттлд сансрын хөлгийн салбарын уулзалтанд орохоор очсон байсан юм. Бид Номхон далайн цагаар эрт сэрж зурагтаар тэр аймшгийг үзлээ. Бид хоёр хоёулаа эх орныхоо төлөө, амьдралын хэв маягийнхаа төлөө эцэст нь компанийхаа төлөө санаа зовж байлаа.
Тэр хэдэн хоног бид Сеаттлд саатуулагдсан бөгөөд энэхүү үйл явдал компани болон компанийхаа 350,000 ажилчдад хэрхэн нөлөөлөх талаар гарцаагүй бодож эхэлсэн, бодохоос өөр арга байгаагүй юм. Дэлхийн хамгийн хүндлэгдсэн компаний 47 настай цоо шинэхэн гүйцэтгэх захирал өөрийгөө ирээдүйд болох явдлуудад хэрхэн зоригжуулах, хэрхэн бэлдэхийг би харж байлаа.
Манай компаний гол үйлчлүүлэгч бол дэлхийн агаарын тээврийн салбар байсан юм. ЖЭ бол дэлхийн хамгийн олон агаарын хөлгийн баазыг эзэмшиж түрээсэлдэг бөгөөд тухайн үед дахиж хэн ч, хэзээ ч, ахиж нисэх үгүй нь тодорхойгүй болсон байлаа. Үүнээс гадна Жефф Дэлхийн Худалдааны Төвийн комплекс дэх олон тэрбум долларын эзэмшил, барилгыг батлан даадаг байв. ЖЭ-гийн бас нэг бизнес ЭнБиСи суваг олон долоо хоногийн турш ямар ч зар сурталчилгаагүйгээр ажиллаж байсан бөгөөд мөнгийг хэмораж-илж байлаа. ЖЭ дэлхийн эдийн засагт тийм их холбогдсон байсан тэр үед, мөн эдийн засаг бүхэлдээ асуултын тэмдэг болж хувирсан байхад Жеффийн удирдлага дор байсан бүх бизнес бүрхэг үүлэн дор оршин тогтнож байлаа.
Миний болон Жеффийг танидаг манай хамтран ажиллагсдын бодлоор Жефф 9 сарын 11-ний явдлаас хойшхи таван жилийн турш байнга өсөн дэвжсэн юм. Цар хэмжээ, удирдагч хүний чадвар, шийдвэр гаргах зэрэг бүх талаараа тэр хөгжсөн. Би ч гэсэн 9 сарын 11ний эмгэнэлт явдлаас хойшхи нэг жилийн дотор өмнөх дөрвөн жилд сурснаас илүү зүйл сурсан билээ. Хүнд хэцүү байдал жинхэнэ зорилгыг бий болгож шийдвэр гаргахад маань тусалдаг.
Илүү их хоорондоо хамааралтай глобал эдийн засаг бий болно гэсэн итгэл маань биднийг энэхүү хэцүү зах зээлд хөрөнгө оруулалт хийж өсөн дэвжих хүсэл зориг, үнэнчээр зүтгэх сэтгэлийг маань бататгасан.
Хэдийгээр хүнд хэцүү байдлаас ялалтанд хүрэх нь итгэлийг бий болгох хамгийн шилдэг арга ч алдаж онох нь ч бас итгэлийг бий болгож чаддаг. Ихэнх томоохон компаниуд том эрсдэл хийж чаддаг хүмүүст дуртай байдаг. Эрсдэлтэй алхам хийгээд уналтанд орж хэсэгтээ суух хэрэгтэй болсон ч гэсэн дуртай байдаг. Бусад хүмүүсийн хүрэхээс айдаг бизнесүүд, техникийн асуудлууд, засгийн газрын төслүүд зэрэгт хүрдэг хүмүүст дуртай байдаг. Дэлхий ертөнц чамайг таниж мэдэхийн сацуу илүү чухал нь чи өөрөө өөрийгөө таньж мэдэх болно.
Тиймээс жинхэнэ зорилгыг ол. Өөрчлөлт гаргахын төлөө бай.
Өөрийгөө таньж мэдэхийн тухайд ярья. Давуу болон сул талаа бодитоор харж дүгнэ. Итгэл зориг чинь нэмэгдсээр байсан ч өөрийгөө дарж сул тал дээрээ, тэднийг хэрхэн яаж давах талаар бодох хэрэгтэй. Юу таны сэтгэлийг түгшээдэг вэ?
Нэлээд хэдэн жилийн өмнө, дөнгөж миний каръер эхэлж байх үед би үйлчлүүлэгч нартай харьцах ямар нэгэн туршлагагүй болохоо мэдсэн юм. Гэтэл манай дарга намайг маш хурдан бизнесийн удирдлагын албанд тушаал дэвшүүлэх гээд байлаа. Тэгэхээр нь би даргынхаа зөвлөгөөний эсрэг албан тушаал буурч худалдааны хэсэгт ажилласан юм. Энэ миний каръертаа хийсэн маш зөв алхам болсон билээ. Миний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэлийн зовнил минь буурсан. Та нар ч гэсэн иймэрхүү шийдвэр гаргах тохиолдол гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Бас нэгэн цагт би Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Америк зэрэг хөгжиж байгаа оронд сонин хэлээр ярьж, өөр цагийн бүст байж, өөр бизнесийн хэв маягтай газар олон жил ажиллаж чадаж байгаа ЖЭ-ийн захирлуудын зориг чадалд “атаархаж” ирсэн юм. Тэгээд би гэрийнхнийхээ зөвшөөрлийг авч Ази рүү нүүн ажиллахаар болсон юм. Тэнд мэдэхгүй чадахгүй зүйлтэйгээ тулгарч, нэлээд алдаа гаргасан ч түүнийхээ ачаар одоо өмнөхөөсөө илүү болсон гэж бат хэлж чадна. Манай гэр бүлийнхэн ч ялгаагүй.
Ажил амьдралынхаа эртэд харийн орон руу удаан хугацаагаар нүүдэггүй юмаа гэхэд ядаж очиж үз, мэдэр. Хятад, Зүүн Өмнөд Ази, Хойд Африк эсвэл Энэтхэг рүү яв. Тэнд ирээдүй байгаа.
Өөрийгөө мэд бас өөртөө үнэнч бай. Одоогоос гурав дөрвөн жилийн дараа та нар өөрийн ажилд орсон компанидаа, аль эсвэл сурсан мэргэжил болох инженер, багш, уран барилга, засгийн газрын байгууллага зэрэгтээ дургүй юм байна гэдгээ мэдэж авч магадгүй. Хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ адилхан зүйл цөөн юм байна, бас тэднээс хамаарч сонирхол чинь буурч байгаа юм байна гэдгийг ухаарч магадгүй.
Тэр үед өөрт байгаа бүх өөртөө итгэх итгэл, урам зоригоо цуглуулж өөр зүйл хийх шийдвэр гаргах хэрэгтэй. Иймэрхүү шийдвэрийг хожуу гаргаснаас түрүүнд гаргасан нь ямагт зөв байдаг.
Бас ирэх хэдэн жил та нар “ажил амьдралын баланс” гэсэн үгийг их сонсох болно. Энэ асуудал мөн л өөрт итгэх итгэлээс чинь хамааралтай.
Виржиниа Текээс төгсөөд тавхан жилийн дараа би нэг хэцүү, уйтгар гунигт байдалд орсон юм. Оффис дээрээ өдөрт 12-14 цагийг өнгөрөөж гэртээ хүүхдүүдээ унтсан хойно харьдаг болсон байлаа. ЖЭ-ийн корпорацийн аудитын багт орсноос хойш тийм болсон.
Тэгээд би ЖЭ-гийн орлогч дарга Ларри Боссиди гэгч хүний доор ажиллахаар болов. Ларригаас би хэдэн зүйл ажигласан юм. Тэр ажилдаа ирэх ёстой цагтаа ирж гэртээ оройн хоол тааруулж харьдаг байв. Жак Вэлш түүнийг хайгаад ирэх боломж байгаа гэдгийг мэдэж байсан ч тэр. Намайг түүнд ажиллаж эхлэх үед тэр есөн хүүхэдтэй байсан бөгөөд бүгдэнгийнх нь нэрийг мэддэг, тэдний сургуулийн үйл ажиллагаануудад оролцдог байсан. Тэгсэн мөртлөө та нар тэр үеийн ЖЭ-ийн удирдлагын албаны багийнхны ажлын ачааллыг харвал тэд Ларриг хэнээс ч илүүг амжуулдаг байсныг хэлж чадна. Ларригийн бичсэн номын нэр “Бодит байдалтай эвлэрэх... Юмыг зөв хийхийн тулд хэрэгтэй гэсэн зүйлсийг хийх” нь түүний баримталдаг философийн талаар нэгийг өгүүлнэ.
Ларри оффист өнгөрүүлсэн цаг бус хийсэн ажил, гаргасан амжилтаараа өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлж чадах өөртөө итгэх итгэлтэй хүн. Би ч гэсэн одоо тийм болсон байгаасай гэж хүсч байна.
Энэ дэлхий дээр өөр юу ч миний том охины воллейболлын тэмцээнийг, дараагийн охины минь хөгжмийн тайлан тоглолтыг, хүүгийн минь хоккейн тэмцээнийг аль эсвэл бага охины маань сагсны тэмцээнийг орлож чадахгүй. Юу ч.
Миний аав нэг доллар хэмнэхийн тулд ямар ч хэмжээний цагийг гарздахад бэлэн байдаг. Харин би эсрэгээр нэг минут хэмнэхийн тулд ямар ч хэмжээний мөнгийг үрж чадна. Энэхүү чухал зүйлийг эртхэн сурч чадсандаа би өөрийгөө их азтайд тооцдог.
За ингээд явахаасаа өмнө өөртөө итгэх итгэлийн талаар эцсийн нэг зүйлийг хэлье. Одоо болтол өөрийн болгож чадаагүй байгаа бол заавал өөрийн болгох ёстой нэгэн зүйл. Та нар хэзээ ч мятаршгүй, маргаангүй шударга үнэнч гэдэгтээ бүрэн итгэх ёстой. Хүн болгон чамайг чин үнэнч гэдгээр тодорхойлж хардаг байх ёстой.
Сүүлийн үед янз бүрийн хэрэг төвөгт орооцолдож амьдрал нь орвонгоороо эргэсэн дарга, захирал, нягтлан бодогч нарыг хараад өөрийн эрхгүй хэзээ тэднээс ийм буруу зүйл хийгээч ээ гэсэн хүсэлт, шахалт ирсэн болоо гэж бодогдох. Учир нь тэд хэзээ ч анх өөрсдөө тийм зүйл санаачилж хийхээргүй л хүмүүс байдаг.
Тэгэхээр хэзээ ер нь тэр мөч эхэлдэг юм? Тэр муу эс хэзээнээс үржиж эхэлдэг вэ?
Та нарын каръерт хэзээ нэгэн өдөр та нарыг ямар нэгэн зүйлийг зүгээр тоогоогүй царайлаад өнгөрөөх, боломжгүй зүйлд зөвшөөрүүлэх гэсэн оролдлого гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ингэснээр чамд болон танай байгууллагынханд сайнаар нөлөөлнө гэж тэд ятгах болно. Тэр үед чи өөрийгөө болон ажлынхныгаа сайн муугийн ирмэг дээр ирсэн байна гэдгийг мэдэж магадгүй. Хуульчид, зөвлөх нар ч “Зүгээр ээ. Санаа зоволтгүй. Хятад эсвэл Унгарт аль эсвэл даатгалын салбарт бизнесийг ингэж л хийдэг юм” ч гэж хэлэх. Гэхдээ олон улсын бизнес ингэж явдаггүй юм шүү. Тийм болохоор хэрвээ чи өөрийгөө ирмэг дээр ирээд байна гэдгээ ойлгож байгаа бол “үгүй, би тэгж чадахгүй, бид ингэж болохгүй” гэж хэлэх зоригтой байх хэрэгтэй.
Тэгж чадваас чи гэртээ хариад гэр бүлийнхэн рүүгээ эгцэлж харж чадахын зэрэгцээ орой унтахдаа тайван амгалан байж чадна.
Ямар ч хүний каръерт тэгэж чаддаг байхаас илүү чанар гэж үгүй.
Ингээд би та нарын энэ сайхан өдөрт зориулж хамгийн энгийн бөгөөд шилдэг зөвлөгөөгөө дүгнээд хэлье. Энэ зөвлөгөөгөө би ч хойшид каръерээ дуустал дагаж мөрдөх болно.
-        Өөртөө итгэх итгэлээ бий болго. Бидэнд бүгдэд тохиолдох алдаа, ялагдал зэрэгтэй тулгарах үед түүнийгээ засан өөрчлөхдөө/бэхжүүлэхдээ хурдтай бай.
-        Оюун санааны хувьд байнга өсөн дэвжиж бай. Хойрго залхуу, уйтгар гунигтай, аль эсвэл бүхнийг мэддэг болчихсон юм шиг үед өөрийн доторх “сэрүүлэг”-ийг сонс.
-        Хамгийн хэцүү ажлуудыг хий. Чингэснээр чи өөрийн бодсоноос ч илүү ихийг сурч, хийж чадна.
-        Өөрийгөө мэддэг бай. Ялангуяа сул талуудаа. Тэдгээрийг байхгүй болгохын тулд нэг ч өдрийг бүү алд.
-        Эцэст нь ямар ч азгүйтэл, ялагдалд автлаа ч гэсэн чиний үнэнч шударга зан чанарыг хэн ч чамаас авч чадахгүй гэдгийг бүү март.
Та бүхэнд болон та нарыг энэ чухал он жилүүдэд тусалж, дэмжиж, хайрлаж ирсэн гэр бүлийнхэнд тэнь баяр хүргэе.
Олж авсан өөрт итгэх итгэлээрээ одоо тэднийгээ улам илүү бахархуулах цаг иржээ.
Баярлалаа. Аз жаргал хүсье. 
Виржиниа Тек.
Блаксбург, Виржиниа
2005 оны 5 сарын 13. 

АНГЛИ ЭХ

David L. Calhoun
Businessman (executive positions with General Electric and Nielsen)
Commencement Address at Virginia Tech, 2005
TRANSCRIPT
Thank you President Steger.
Going to school at Virginia Tech has been a family tradition…going back to my great-uncle William Slater Cowart, who graduated 95 years ago.
It's been 26 years since I sat out there in this stadium…a stadium then half this size…played in by a football team half as good as today's…and I received a degree that was probably half as good as the one you will receive at tomorrow's ceremony.
I love this school. I love the way it never stops growing and getting better…
This is a day that will live on in your memories for forty…fifty…sixty years or more…years that will go by at a speed you cannot yet imagine.
Besides feeling incredibly honored, your invitation did a great thing for me…it caused me to spend some "quiet time"…away from the daily business of winning and losing…thinking over the…thousands of careers I have observed over the years…and over my own career…and what some of the great people I have known…have taught me.
Over the next eight minutes or so I will offer a view, influenced heavily by my investment in GE's leadership development, of the personal characteristics you will need to cultivate…as you enter the real world tomorrow… in business… science… engineering… architecture… the military… whatever you now believe you want to do with your life.
I worked for a guy named Jack Welch for twenty years at GE. He was…and is…a great mentor as much as a great leader. If I had to isolate the subject he spoke most passionately to me about…over all those years…it is that SELF CONFIDENCE is the most important…the indispensable characteristic of success…the common characteristic shared by great leaders whose talents may have varied widely in most other respects.
Self-confidence…a quiet self-confidence…not cockiness…not conceit…not arrogance…is the key to winning…to excelling…no matter what you do in life.
Some of you may already have the beginnings of this confidence from academic…or athletic…or even social success…but in my experience…that will not be enough to get you through a career…and a life that will thrill you…rather than scare…or bore you.
Henry David Thoreau once said, 'the mass of men lead lives of quiet desperation". I don't believe that most do…but I do believe that quietly desperate people are the ones who never quite found their self-confidence.
So, how do you get it? What is the secret to developing your own brand of self-confidence?
First, you must resolve to grow…intellectually…morally…technically…and professionally…every day through your entire work and family life.
When I walked out of this stadium a quarter century ago… the half life of knowledge…particularly scientific and engineering knowledge… was probably five or six years. What I hope you will remember today is that unless you walk away from here resolutely determined to stay at the very leading edge of your profession… you will be out of touch and headed for irrelevance in just two or three years… or maybe sooner.
You need to be absolutely paranoid about the currency of your knowledge… and ask yourself every day… am I really up to speed? Or am I stagnating intellectually… faking it… or even worse… falling behind? Am I still learning? Or am I just doing the same stuff on a different day… or… as Otis Redding sings… "Sitting on the dock of the bay… watching the tide roll away"
The lust for learning is age-independent
In my world, we have 55 and 60-year-old engineers in our jet engine business, who are as leading-edge as anyone I know. Their lust for learning defines their very being… at work and in their communities. They have perfected the habit of learning… and they practice it every working hour… despite the fact that many of them are… already… the world's leading experts in their respective fields.
In contrast, we occasionally find a 30 year-old tip-toeing around the place who has already forgotten how to learn… who may have actually listened to someone who told them that "today marks the end of learning and the time to begin doing". If you bring that mindset to companies like ours, your career will be short-lived. We compensate people for what we believe they will learn… for the discoveries that lie ahead… not for yesterday's news.
Great institutions have to do the same. Thanks to forward-looking leadership and learning, this wonderful school never stops growing… and because of that… it has helped you grow.
Starting tomorrow you must learn to grow on your own.
Another important way… to build your confidence… is to seek out the toughest jobs… the most daunting scientific… engineering… or management challenges. In my world, the world of business, we look for situations where intense global competition or technical innovation, threatens the very survival of a business. We ask our most talented people to take on these assignments. In these situations, your purpose is clearly before you when you wake up in the morning… and there is nothing like survival to engage the mind.
One of GE's greatest acquisitions has been a company called Amersham, led by man named Sir William Castell. A man approaching his sixties who now runs our enormous Healthcare business… and whose purpose in life… every waking hour… is to solve the Human Genome riddle and customizes therapy for each and every patient, Sir Bill has taught GE that while the great schools and companies can teach you process… it all means very little without purpose. Process without purpose is pretty much the definition of bureaucracy… rather than a formula for achievement and personal fulfillment.
Let me give you another example. September 11…2001…was Jeff Immelt's first real day on the job as the chairman and CEO of GE… and I had just taken over as CEO of the company's jet engine business.
Jeff and I were at an Aerospace Industry meeting in Seattle that awful day. We awoke early… Pacific time… to watch… in horror… as it unfolded on television. Both of us were afraid for our country… our way of life… and… finally… for our Company.
We were grounded for the next few days… stranded in Seattle… and unavoidably began to think through the implications of this event on our Company and its 350,000 associates. I got to observe this brand new 47 year-old CEO of the world's most respected company… steel himself for what lay ahead.
Jeff had… in his portfolio… our business… whose primary customer was the world's airline industry. GE owns and leases the largest fleet of airplanes in the world… a world that for all anyone knew, might not fly any more. Jeff also insured billions of dollars in property and buildings in the World Trade Center complex. NBC…yet another GE business… was operating 24/7 for weeks with no advertising… and hemorrhaging cash. With GE so intertwined in the global economy… and economy now a big question mark… virtually every business under Jeff lay under a cloud.
My view…and the consensus of my colleagues who know Jeff…is that he grew five years… in terms of stature… leadership skills…judgment… and…above all… self-confidence… in the year that followed the tragedy of 9/11. I know I learned more in one year than I had in the previous four. Difficult situations, bring real purpose and resolve in our decision-making.
Our confidence and belief in an ever more inter-dependent global economy sustained our commitment to invest and grow in these difficult markets.
While there is nothing that builds confidence more than winning against the odds… believe it or not… losing against great odds builds it as well. Most great companies… love people who take big swings… even if they have to walk back to the dugout on occasion and sit down. Seek out the businesses… the technical challenges… the government projects… that others are afraid to touch. The world will soon get to know you… and more important… you will get to know yourself.
Seek a real purpose. Seek to make a difference.
Now… on the subject of getting to know yourself. Evaluate strengths and weaknesses with cool objectivity. Even as your confidence grows you must suppress your ego… focus on your weaknesses and ways to overcome them. What are your sources of anxiety?
Years ago…still early in my career… I realized that I had no real experience with customers… a shortcoming that caused me great personal anxiety… particularly, in light of my boss's desire to promote me quickly into business leadership. So…against the advice of my boss…I took a job…and a demotion…to work in sales. Never made a better career move in my life. My confidence grew and my anxiety abated. You will have similar decisions to make.
At another period, I found myself envious of the courage and resourcefulness of GE executives who spent years in the developing world… in Southeast Asia… or in South America… with strange languages and business practices… and different time lines and ways of getting things done. So I uprooted my family… with their consent… and took a job in Asia… faced into the unknown… made more than a few mistakes… and am better for it… and so is my family.
Move to… or experience… a foreign country as early as you can in your career if you have not already. Go to China… to Southeast Asia… to North Africa… or to India. That is where the future is.
Know yourself… and to your own self be true. You may find some day three or four years from now that you simply don't like engineering… or teaching… or architecture… or government… or the company you started with. You have little in common with the people you work with, and relative to your peers, you find your interest waning.
At that point you have to muster whatever self-confidence you have… and every bit of your courage… and make the decision to do something else with your life.. It is always better sooner than later… to make that call.
Over the next few years, you will hear a lot about "work/life balance".
This issue… at its heart… comes down once again to self-confidence.
Five short years after graduating from Virginia Tech, I fell into a terrible rut… hanging around the office twelve and fourteen hours a day. It was a habit I developed after joining GE's Corporate Audit staff. I routinely found myself getting home well after the kids fell asleep.
Then I took a job working for a GE Vice Chairman named Larry Bossidy. I quickly noticed a few things about Larry… who retired recently as CEO of Honeywell. Larry came to work at a reasonable time… and left in time for dinner… even if there was the ever-present possibility that Jack Welch might try to track him down in the evening.
By the time I started working for him he had nine children. He actually knew their names… and he actually went to a fair number of their games and school functions. Yet, if you surveyed the GE Leadership team at any time during Larry's tenure, they would tell you that Larry got more done than anyone they had ever known. The title of Larry's book "Confronting Reality… Doing What Matters to Get Things Right" says a little something about his philosophy.
Larry has… and I hope I now have… the self-confidence to let achievements… rather than time spent in the office… define our value.
Nothing on earth can replace my oldest daughter's volleyball games, my next daughter's concerts, my son's hockey games, or coaching my youngest daughter's basetball team… nothing on earth!
My father would sacrifice almost any amount of time to save a dollar. I …on the other hand… would spend almost any amount of money to save a minute. I consider myself very fortunate to have learned this vital lesson early.
There is one…final… attribute of self-confidence I would like to mention before I leave you… the one attribute you must not fail to make your own… if you have not done so already.
You must achieve the confidence of knowing that you possess absolute… unbending… unimpeachable integrity. Everyone must know that… above all else… it is integrity that defines your character.
With the parade of disgraced… indicted… CEO's and CFO's… accountants… and men and women and families caught up in things they never would have initiated on their own… you have to wonder when it was… exactly what day it was… that these people… whose lives are now in ruins… came to work and decided to… or were asked… to do something that was probably wrong.
On what day… at what moment… does this begin? When does that first bad cell split?
There may come a day in your career when you are asked to approve… or go along with… or wink at… or ignore… something that… if you go along with it… will have a positive impact on some measure or metric that you, your institution, or your friends will be judged favorably for.
You may know that day… that you… and your colleagues… are near the edge. The lawyers or compliance people may say it's "OK"… or "it shouldn't be a problem"… or "that's the way they do business in China"… or Hungary… or in the insurance industry… or wherever. It is not the way of global business.
So understand that when you are conscious that you are near the edge… that line in the sand… that line in your soul… is moving closer to you… not further away. You must have the confidence… and the courage… to say, "No… we are not doing this".
Then you can go home, look your family in the eye, and sleep like a baby.
And there is nothing more important in any career than the ability to do that.
This concludes my offering to you on your big day: the simplest and best advice I could think of… advice that I will continue to follow as my own career continues:
==> Grow your self-confidence… and move quickly to repair it when it is damaged by the setbacks and failures and mistakes that lie ahead for us all.
==> Continue to grow intellectually… and listen to the little alarm inside you that sounds when stagnation or boredom… or becoming a know-it-all… begin to creep up on your.
==> Tackle the toughest jobs and challenges… and watch yourself do more… and learn more… than you ever dreamed possible.
==> Understand the difference between process and purpose… and never begin a day without being able to articulate that purpose… even if it's only to yourself.
==> Know yourself… particularly your weaknesses… and don't let a day pass without moving toward eliminating them.
==> And understand that whatever else may fail you… whatever bad luck or failure may befall you… your personal integrity is always in your own hands and can never be taken from you.
Congratulations to you all… and to the families that love you and have supported you during these important years.
With the self-confidence you have earned, it is time for you to go out and make them even prouder.
Thanks…and good luck.

Originally posted online at: http://www.vt.edu/commencement/commencement05_speech.php (this link is no longer available as of 8/25/10).
Virginia Tech
Blacksburg, VA
May 13, 2005