СУРТАЛЧИЛГАА

1/31/2012

ГАЛ САНГ БУЮУ САЙН ХУВЬТ

ЕРТӨНЦИЙН ГУРВЫН ЕРТӨНЦӨӨР АЯЛАХУЙ

(c) J.Bat-Ireedui 


Ардын уран зохиолчийн ариглаж цуглуулж эмхлэн ая данг нь тааруулсан ертөнцийн гурав бол аман зохиолын ертөнцийн гурвын араас гарч буй охьшсон ундарга нь болой. Амьтан хүн ном уншуулья гэж өгч  байсан ч авдараар нь авч ирээд тавьж байсан нь ховор. Харин өөрийн нь бичсэнээр “өлмий доороо нумтай, өсгий дороо сумтай өөлд” өвгөн, Монгол Улсын Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, аавын маань “ангийн хүүхэд” өчүүхэн надаар номоо уншуулахаар өрөө дүүрэн номын дардас хүргүүлж ирсэнд  цочирдсон боловч аймшиггүй зоригоор а-гаас нь я-г нь дуустал анхааралтай шимтэн уншлаа. Үе, үг бүрийг өөлж, үгүүлбэр цогцолбор бүрийг үрж зүйж сүлждэг өөлд өвгөний номоос утга уянгын байтугай, үг найруулгын өө эрэх нь өндөгнөөс яс эрэхтэй эгээ адил эндүүрэл билээ.
Ширээ дүүрэн дардасыг хэчнээн хоног уншлаа,  ертөнцийн гурвын ертөнцийг хэд бүтэн тойрчих шиг. Энэ ертөнцөд аав нь ээжтэйгээ, ах нь дүүтэйгээ, ерөөл нь хараалтайгаа, жаргал нь зовлонтойгоо, зөв нь буруутайгаа, зөөлөн нь хатуутайгаа, зураг нь төөрөгтэйгээ, олон нь цөөнтэйгээ, орой нь ёроолтойгоо, саруул нь бүрэнхийтэйгээ, ял нь ямбатайгаа бүгд багтжээ. Гурван гурвын ес, есөн есийн наян нэгээр зангидаж хийсэн энэ гуравтын ертөнцийн эхлэл нь эгээгүй, төгсгөл нь төөгүй юм. Үнхэлцэгэнд нь үхрийн махыг нь багтаадаг нүүдэлчин монгол түмний багад ихийг багтаах энэ гүн ухаан ахуй амьдрал, оюун ухаан бүхэнд шингэсэн байдаг. Монгол түмний оюун ухаан бол уудлах тутам эрдэнэ  нь илэрдэг  уурхай лугаа, эрэх тутам эрдэм ундардаг эх соёл билээ. Гагцхүү уудлаад авахад онгойгоод үлддэг уул биш, уудлах тутам улам ундарч охилож байдаг оюуны уурхай билээ. Оюун ухаан байсан цагт энэ ертөнц үргэлж ундарч, үргэлж охишиж байх болно.
Ардын уран зохиолч маань тавин жил түүсэн балаа энд цуглаан, өдөр өдрөөр өртөөлөн түүсээр өдий хэрийн зузаан судар бүтээжээ. Түрүүчийн хийсэн нэгэн боти ану олноо ам дамжин хэлэлцэж, гар дамжуулан уншиж байсан бол ам дамжуулан асууж сураглавч одоо нэгэнт олдохоо болижээ. Энэхүү бүтээлд гагц төв халхын хавтгай бус өвөрлөгч болоод буриад, ойрад  зоны ертөнцийн гурвыг бүртгэж шүүснийг үзвэл нутаг нутгийн онцлог, хэл аялгууны ялгааг ч тэндээс мэдрэх болой. Гагцхүү тэрбээр дан гагц тэдний бэлтгэсэн бэлэн хоол бус өөрийн оюун ухааныг шүүрдэн үзэхүй эрдэнэсийн хишиг, эрсэний урам, идсэний бурам болон ундарчээ.  Ертөнцийн гурав бол түүний өөрийн нь тодорхойлсоноор “оюуны тэнгэрийн од бүхэн, орчлон абухайн жам бүхэн багтсан” сав ертөнц юм.
Зохиолчийн хэлснээр “хураангуй найргийн цоморлиг” болсон энэ гуравтад ертөнц сайн муу, сайхан муухайтайгаа тэр чигээрээ багтмой.  Гучин тэмээний ачааг гуравхан тэмээнд ачаалахыг нүүдэлчний амьдрал сургасан бол, гурван зуун бадагийг гуравхан мөрт баглаж батлахыг энэ амьдрал бас сургасан байдаг юм. Гурвын гурван зуу давтахыг гуравхан мөрт хураасан ухааныг ухахад бас амар биш ээ. Ой муутайхан зарим гадаад хүн ойлгох, ойлгуулахад тун бэрхтэй байдаг. Монгол хүнд бол энэ тийм ч хүнд цоож биш билээ. Яагаад гэвэл ухаан нь, түлхүүр нь монгол түмний тархинд бий. Гурвалсан оньсого ч гэж хэлж болох энэ ертөнцийн учрыг олж, хужрыг тунгаан цааш хөхиүлэх догиох авьяас чадвар гагц монгол хүний оюун ухаанд төөрмөл бус төрмөл билээ.
Ертөнцийн гурвын хэдэн ботийг соёолуулан соёрхсон соёлын гавьяат зүтгэлтэний зүтгэлийг ажваас “зэргэд бүрийг жиргэж, шад бүрийг шаглаж, өө сэвийг нь үрж, үе бүрийг өрж, үг бүрийг зорж, утга бүрийг урлаж, онч бүрийг олж, бадаг бүрийг баглаж” хийсэн нь мэдэгдэнэ, өөрийн нь хэлсэнээр “ногтоор нь бус хөлөөр ину холбож аргамжсан гурвалсан морьд” гэлтэй.
Ертөнцийн гурав бол дотоод ертөнцдөө онь, онч, холбоос, дэгээ, гогцоо, тээг, түгжээ нь бие биедээ эмхрэн таарч, эрхшэн нөхцөлдсөн бэхжмэл цул, эхжмэл цогцолбор юм. Ертөнцийн гурвыг задалбал замаар нэг, талаар нэл, уулаар нэг, улсаар нэл юм болно. Энэ бол ертөнцийн гуравт гүн ухааны далайг хураасны гэрч билээ. Амьдралын үнэн мөнөөр батлагдсан ертөнцийн гуравт энэ ертөнцийг таньж мэдэх гэсэн хүсэл эрмэлзэл, жам ухаарлыг ухах гэсэн бодол сэтгэл,  дорнын хоосон чанарын мөн чанарт хүрэх түлхүүр бүгд багтсан буй.
Ертөнцийн гурав бол ертөнц бүтэцтэй учраас бөх байгаа юм. Дөрөвт, тавт, зургаат, наймт, ест гээд бий ч гурав шиг бөх нь алга. Арга, билиг, үр гурвын нэгдэл бол ертөнц бөгөөд цул аж.  Үүнээс  бусад нь бэхжихгүй учир ертөнц биш бөгөөд хэврэг ажаамуй.
Монголчууд “таван толгойн нүүрс таван жилийн хоол, таван боть ном таван зуун жилийн хоол, оюу толгой одоогийн хэдийнх, оюунт толгой ирээдүй хэтийнх” хэмээн хошигнон, цэцлэн хэлэлцэж байгаа нь оюун ухаан эрдэм чадлыг эрхэмлэдэгийн шинж.
Арга, билиг, үр, тэнгэр, газар, сүнс, төрөх, өтлөх, үхэх, орон, цаг, чанар, шунал, уур, мунхагийн  гурав  бүхнээр бэхжсэн монгол сэтгэлгээ, монгол ухаан, монгол түмэн бат бэх орших бөгөөд гурваар угжих ардын сэтгэлгээ дундрашгүй бөлгөө.
Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай бол гагцхан гаднаасаа эрдмийг чихүүлж суудаг ГАН САВ биш, дотроосоо эрдэм, эрдэнэ хоёрыг хослуулан ундруулж байдаг ГАЛ САНГ буюу САЙН ХУВЬТ их бичгийн хүн билээ. Ертөнцийн гурвыг уйгагүй цуглуулж Монгол түмэн маань “ердөө гуравхан мөрөнд ертөнц даяханыг багтаачихлаа” гэж омогшиж суугаа түүгээр даяар Монгол цугаар бахархаж байна, баярлаж байна.

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн Захирал
Хэлшинжлэлийн Ухааны Доктор (Sc.Dr),
профессор Жанцангийн Бат-Ирээдүй
Улаанбаатар, 2012 оны 1 дүгээр сарын 30



1/28/2012

ЯПОН МАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА

Дуудлага худалдааны 1-р танхим 5 дэлгэцэнд, нэг дэлгэц дээр 2 машин нийт 10 машин зэрэг дуудагдана, 1780 компьютэр дээр зэрэг худалдаа явагдана. Ийм танхим энд л гэхэд 2 байна. Японы хэмжээнд 18 ийм байгууллагад дуудлага худалдаа болдог гэхээр мөн их тоо гарна аа?

 Дуудагдаж байгаа машин компьютерийн дэлгэц дээр харагдах байдал нэг иймэрхүү.

 Дуудагдаж буй машинууд гадаа талбайд байгаа байдал
нэг өдөр 15-20 мянган машин дуудлага худалдаанд орж байна

 Энэ рүү картаа хийж улаан хөх товчоор үнийн санлаа өгч үзэлцэнэ дээ.








1/25/2012

ИХ БУДДА БУЮУ ДАЙБҮЦҮ

Зургийг (c) J.Bat-Ireedui 
Японы Канагава аймгийн Камакура дахь Котокү сүмийн Дайбүцү буюу их бурхан хэмээх энэ хүрэл барималыг 1252 онд бүтээсэн ажээ.
Япон нутагт олон газар ийм бурханы сэрэг дүр байдаг боловч гадаа байдаг хамгийн том нь энэ юм. 11.5 метр өндөр, 100,000 кг жинтэй.Нүүрний урт 2.36 м, нүдний урт 1.0 м, амны урт 0.82 м, чихний урт 1.90 м, өвдөгний хоорондох хэмжээ 9.10 м.

 Толгойн хэсэг

Амитаба

1/11/2012

МОНГОЛ ТООНЫ ОРНЫ НЭР

Олон оронтой тоо (их тоо)-ны монгол нэр

Оронгийн тоо
Тооны оронгийн нэр
(А. Ролбийдоржийнхоор)
Тооны оронгийн нэр
(Д. Ишбалжирынхаар)
1
2
3
1-1=10
Дан
Дан
10-Feb
Аравт
Аравт
1.      102
Зуут
Зуут
2.      103
Мянгат
Мянгат
3.      104
Түмт
Түмт
4.      105
Бумт
Бумт
5.      106
Саят
Саят
6.      107
Живаа
Живаа
7.      108
Дүнчүүр
Дүнчүүр
8.      109
Тэрбум
Хулд
9.      1010
Их тэрбум
Тоолол
10.  1011
Наяд
Тэрбум
11.  1012
Их наяд
Улаан
12.  1013
Маш дэлгэрмэл
Хямрал
13.  1014
Их маш дэлгэрмэл
Машид
14.  1015
Тунамал
Эвсэх
15.  1016
Их тунамал
Хэлэх
16.  1017
Ингүүмэл
Үгүйсгэх
17.  1018
Их ингүүмэл
Ялгах
18.  1019
Хямралгүй
Өглөгч
19.  1020
Их хямралгүй
Бүдүүн
20.  1021
Ялгаруулагч
Шүтээн
21.  1022
Их ялгаруулагч
Татах
22.  1023
Өөр дээр
Удирдагч
23.  1024
Их өөр дээр
Хойч
24.  1025
Хөөн удирдагч
Гийгүүлэгч
25.  1026
Их хөөн удирдагч
Шалтгаан
26.  1027
Хязгаар үзэгдэл
Язгуур
27.  1028
Их хязгаар үзэгдэл
Үзэсгэлэн
28.  1029
Шалтгааны зүйл
Гэрэл
29.  1030
Их шалтгааны зүйл
Эрт
30.  1031
Үзэсгэлэн гэрэлт
Үе
31.  1032
Их үзэсгэлэн гэрэлт
Сайн ерөөгч
32.  1033
Эрхт
Эрхэм
33.  1034
Их эрхт
Дээд
34.  1035
Сайтар хүргэсэн
Ерөөгч
35.  1036
Их сайтар хүргэсэн
Оногч
36.  1037
Олон одох
Явах
37.  1038
Их олон одох
Мөнгө
38.  1039

Живэх тоосон билэг

39.  1040
Их живэх тоосон билэг
Тамга
40.  1041
Билэг тэмдэг
Тэмдэг
41.  1042
Их билэг тэмдэг
Хүч
42.  1043
Хүчин нөхөр
Хүрд
43.  1044
Их хүчин нөхөр
Тохио
44.  1045
Тохио мэдэхүй
Мэдлэг
45.  1046
Их тохио мэдэхүй
Гарах
46.  1047
Тийн болсон
Хүчит
47.  1048
Их тийн болсон
Нүд
48.  1049
Хүчин нүд
Энэрэгч
49.  1050
Их хүчин нүд
Дурлал
50.  1051
Асрахуй
Баясах
51.  1052
Их асрахуй
Бясалгал
52.  1053
Нигүүлсэнгүй
Далай
53.  1054
Их нигүүлсэнгүй
Дарлах
54.  1055
Баясгалангуй
Ихсэлт
55.  1056
Их баясгалангуй
Хос
56.  1057
Тоолшгүй
Ус
57.  1058
Хэмжээлшгүй
Маш тоогүй
58.  1059
Цаглашгүй
Урвах аравт
59.  1060
Өгүүлшгүй

60.  1061
Хэрэглэшгүй

61.  1062
Үйлдэж дуусашгүй

62.  1063
Үлэшгүй

63.  1064
Хирлэшгүй

64.  1065
Үлэж дуусашгүй

65.  1066
Сэтгэшгүй


Г.Гонгоржав "Монголчуудын эрдэм ухааны удамжлал" 1, Уб., 1992 номоос дам авлаа