СУРТАЛЧИЛГАА

2/22/2011

Олон Улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Зүүн гараас би (Монгол), Проф.Ц.Сүхбаатар (Монгол), Хөхбаатар (Япон),
Хүрэлбаатар (БНХАУ), Шүнка (БНХАУ)

“МОНГОЛ ХЭЛНИЙ ТОЛЬ БИЧИГ”

Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурал боллоо



Япон Улсын Тохокүгийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгээс энэ сарын 12-13 ны өдрүүдэд “Монгол хэлний толь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хуралд Япон, Монгол, БНХАУ-ын монгол судлаачид, хэлшинжлэлийн эрдэмтэд оролцлоо.

Хурлын илтгэлийг сонирхвол, БНХАУ-ын Хааны ордоны музейн номын сангийн ажилтан, Шүнка “Манжийн үеийн монгол хэлний толийн хөгжил ба хувьсал”, Тоохокүгийн Их Сургуулийн профессор Х.Күрибаяаши, “Манжийн хааны бичсэн монгол хэлний ерөнхий толь, орчин үеийн монгол толины хөгжил”, Токио Гадаад Судлалын Их Сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судлалын хүрээлэнгийн дэд профессор Күрибэто Төгс “Хорин наймт толь болон орчин цагийн монгол хэлний толь”, Хятад монгол хэлний орчуулагч Мицүнага Итако, “Шмидт-ийн Монгол-Франц-Орос хэлний толь”(1835)-ийн тухай”, МУИС-ийн профессор Цэгмидийн Сүхбаатар “Нэрт эрдэмтэн О.М.Ковалевскийн гайхамшигт толийн бүтэц, онцлог”, Шига Их Сургуулийн багш Үчида, “Японы цэргийн яамнаас эрхлэн гаргасан монгол хэлний тайлбар толь” (1933)-ийн тухай”, Оосокагийн Их Сургуулийн профессор Какүдо “Крилл үсгийн зөв бичгийн дүрэм гарахаас өмнөх үеийн толинд монгол хэлний ярианы хэлийг тусгасан байдал”, Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн багш Хүрэлбаатар, “Мин улсын үед гарсан Dong tan bi jiu” (1599) толь дах Хятад-Монгол үгийн тухай”, Шовагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Хөхбаатар, “Хайсан гүнгийн “Монгол хятад бичгээр хавсаргасан таван зүгийн агуу аялгуу бичиг” (1917) толийн тухайд”, Оотаний их сургуулийн профессор Мацүкава “Манжийн үеийн Төвд-Монгол хэлний толийн тухай”, Айчигийн Их Сургуулийн профессор Хигүчи “Бурхан шашны орчуулгад толь хэрэглэсэн байдал” хэмээх илтгэл тус тус хэлэлцүүллээ.

Энэхүү хурал нь Японы одоо үеийн нэртэй монгол судлаачид түүн дундаа монгол болон харьцуулсан хэлшинжлэлээр ажилладаг нэртэй эрдэмтэд нэгэн дор цуглаж эрдэм номын яриа хөөрөө өрнүүлж, онол мэдлэгээрээ мэтгэлцсэн сайхан хурал боллоо. Илтгэл тус бүрийг хангалттай цагт хэлэлцэж, дараа нь тогтож ярилцан мэтгэлцлээ. Энэхүү хурал нь монгол хэлшинжлэлийн хөгжил, түүний дотор монгол хэлний толь бичгийн судалгаа бүр цаашилбал хуучины уламжлалт толь бичгийн судалгааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажил боллоо гэж эрдэмтэд санал нэгтэй дүгнэлээ.

Цаашид тус төвөөс ойрын үед монгол хэлний болон олон хэлний 20 дугаар зууны болоод орчин цагийн шинэ толь бичгийн судалгаагаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Ж.Ирээдүй, 2010.02.14, Токио

2/09/2011

Би алаагүй, Түгжил алсан

Монгол бичгээрх эхийг уншиж, кирил эхтэй нь тулгаж өөрийгөө шалга.

2/04/2011

Шинийн хоёронд Токио орчимоор

Шинийн хоёронд Токиогоор жаахан тойрох шив

Зургийг Ж.Ирээдүй (c) 2011

Японы Их Хурлын ордон The National Diet, 2011

The National Diet Building (国会議事堂 Kokkai-gijidō?) Nagatachō, Chiyoda, Tokyo.

Энэ байшинг жинхэнэ Японы материалаар барьж 1920 онд эхлэж 1936 онд дуусгажээ.


Ezen Haanii ordonii ergen toirond


Japanese Ministry of Foreign Affairs


Tokyo International Forum

Эзэн Хааны ордон хавиар ил хульдуу

Эзэн Хааны ордоны доод гүүр

Эзэн Хааны ордоны дээд гүүр

Эзэн Хааны хашаа сүртэй

Энэ их хөөрхөн байшин байна шүү

Токио Таурын ойролцоох сүмийн гол хаалга

Сүмийн хашаа нэг иймэрхүү, бас санаа авмаар аан

Хүүхдийн бурхад ба ТокиоТаур

Токио галт тэрэгний буудлын шинэчлэх ажлын явц нэг иймэрхүү хэ хэ


Түрүүчийн сүмийг Токио Таур дээрээс харвал

Өвлийн Токио Таур

Токио хотын төв хэсэг Мори таурс

Токио хотыг толидогчид



Токио International Forum


Токио Таур дээрээс

Өнөөдөр + 13 байсан тул хүмүүс цэцэрлэгт олноороо унтаж байлаа

Өөрийн ажил өөртөө зөв

Токио таурын цонхоор